Follow Us on Facebook Follow Us on Twitter

Мэдээ


Шүдний эмч нарын холбоотой хамтран ажиллахаар боллоо

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо “Супер Ассист Системс” ХХК -тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо “Супер Ассист Системс” ХХК-тай хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах тухай санамж бичгийн зорилго нь:
• “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 375-р тушаалын зургаа дугаар заалт болох Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх заалтыг хэрэгжүүлэх,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн шүдний эмнэлэгүүдийг нэгдсэн бүртгэлтэй болгох, холбооны хэмжээнд гишүүдийн нэгдсэн сантай болох,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулах,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо нь Мэдээллийн Технологийн мэргэшсэн компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг холбооны гишүүн байгууллага, хувь хүмүүст сурталчлах,

Хамтын ажиллагааны үр дүн
• Аж ахуй нэгжүүдийн хуримтлагдсан цаасан мэдээ, мэдээлэл, өвчтөний анкет зэргийг цахим хэлбэрт шилжих
• Цахим хэлбэрт шилжүүлсэн мэдээ, мэдээллээр өгөгдлийн сан бүрдүүлэх, бүрдүүлсэн өгөгдлийн санд хайлтын систем бүхий програмжуулах, аж ахуйн нэгжүүдийн цахим хуудсаар мэдээлэл түгээх боломж бүрдэх
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн байгууллагын хэмжээнд өвчтөний болон бусад мэдээ, мэдээллийг дамжуулах, солилцох мэдээллийн сүлжээний орчин бий болгох

“HOSPITAL PRO +DENTAL” Шүдний эмнэлэгийн бүртгэл, хяналтын систем

“HOSPITAL PRO + DENTAL” Шүдний эмнэлэгийн бүртгэл, хяналтын систем нь Шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагааг автоматжуулах (1), бүртгэл, тооцоог цаасгүй технологит шилжүүлэх (2), өвчтөний шүдний өвчлөл болон бусад холбогдох мэдээллээр мэдээллийн сан үүсгэх (3) үндсэн зорилгоор хийгдсэн систем юм.
Программын давуу талыг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:
• Цаасаар бүртгэдэг бүхий л үйл ажиллагааг электрон хэлбэрт шилжүүлэх, тооцоолох ажиллагааг автоматаар хийж эцсийн байдлаар хэвлэн гаргах
• Шүдний эмнэлэгийн үйл ажиллагааг хянах, улмаар үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.
• Бараа материалын бүртгэл, хяналтыг сайжруулах.
• Системд бүртгэгдсэн мэдээллээр хяналтын тогтолцоо бий болгох, улмаар шийдвэр гаргах, маркетинг явуулах.
• Бусад адил систем хэрэглэж байгаа эмнэлэгүүд хоорондоо мэдээлэл солилцох, нэгдсэн баазтай болох боломжтой.

Twitter

ХАРИЛЦАХ

Name*   

Email*    

10 + 5 =

ХАЯГ

98994541, 98974541
info@super-assist.com
www.super-assist.com
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Экспресс тауэр, №301
2009-2017 © Супер Ассист Системс ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.